Монгол улсын дотоод аудиторуудын форум 2018 - Дотоод аудит: Одоо ба ирээдүй

Форумын тухай

Дотоод аудитын ашиг тусыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрч, дотоод аудиторын мэргэжил хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн тоонд зүй ёсоор орсоор байна. Монгол улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдагдаж буй энэхүү форум нь энэ удаад "Дотоод аудит: Одоо ба ирээдүй" сэдэвтэй ба уг арга хэмжээний үеэр Дотоод аудитын орчин үеийн чиг хандлагууд, Сайн засаглал дахь дотоод аудитын үүрэг оролцоо, Гадаад болон дотоод аудитын хамтын ажиллагаа, Аудиторын ёс зүй, Хиймэл оюун ухааныг дотоод аудитад ашиглах нь зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдахаас гадна дотоод аудиторуудад тавигдаж буй шаардлага, улсын болон хувийн салбарт дотоод аудитын хараат бус байдлыг хэрхэн хангах зэрэг шийдлийг эрэлхийлсэн салбар хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх юм.

Хэзээ, хаана?
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 9.30-17.30 цагт
Нетворкинг арга хэмжээ 17.30-20.00 цагт

Корпорейт 2 зочид буудал (Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж 39)
Эвент танхим, Улаанбаатар танхим.

Бүртгэлийн хураамж
2018.10.01-ний өдрийг дуустал гишүүн 80.0 мянган төгрөг, гишүүн бус 120.0 мянган төгрөг,
2018.10.02-2018.10.08 хугацаанд гишүүн 90.0 мянган төгрөг, гишүүн бус 150.0 мянган төгрөг
Oнлайнаар бүртгүүлэх ба бүртгэл 2018.10.08-ний 24 цагт хаагдана.

Холбоо барих
Менежер Г.Болормаа
Цахим хаяг: info@iiam.mn
Утас: 7610-9900, 9919-7062






















Powered by Smartsheet Forms
Privacy Policy   |   Report Abuse
Your submission is being processed. Please do not close this browser window until complete.